2016 оны 11 сарын 27
18,000₮
Цэцгэн титэм
Агуулга

А.Пүрэвмаагийн номыг уншихад егөгдел гэдэг үг л орж ирдэг. Тэрбээр хийж туурвихын үзэсгэлэнт жигүүртэй, тэмүүлэн гялалзаж буй өгөгдөл.Өмнөө гишгэснийг буртаглан будаж, байранд нь өөр байгаагүйдээ гутарч, үлгэр домог зохион үржихийн хүрдээ үсчүүлэн цацагч, өгөгдөл юмаа ухаараагүй нь цеөн бус хүйтэн үед Өөрөе үл харагдан өрөөлийг давалгаалуулан доромжилж болдог хий үзэгдлийн мэт сонин эрин цагийн эмгэнэлийг хоржоонтойгоор бичихдээ өөрийгөө хүртэл эсрэг дүр болгож уншигчдыг эгдүүцүүлсэн арга ухаан сийлсэн нь зохиогч сэтгэлгээний хязгааргүй цар хүрээгээ хэчнээн хол явахаа илтгэжээ.

Мэдрэхүйн үнэнийг бүлшилж мэдээллийн хоосонд даруулсан дэндүү хоосон он цаг. Энэ үеийн хатууг зохиолч бүсгүй туулсан энгүүхэнээр дүрсэлсэн нь алсуураа олон эмэгтэйн нэр шар шуурганд хиртэж буйг сануулжээ.

Түүний Шидэт савдгийн хүсэл, Сахиусан тэнгэрүүд, Манго жимстэй цай зэрэг зохиолуудыг бид бүхэн мэдэх билээ."Цэцгэн титэм" нэртэй түүний эл зохиолд Болор тайз, Эмээ би явлаа, Ягаан бүхээг, Цэцэг тарьдаг шувуу зэрэг богино өгүүллэгүүд нь багтсан байна.