Номын нээлт

АЗХУР НОМЫН ИХ ДЭЛГҮҮРЭЭС САНАЛ БОЛГОЖ БУЙ

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ  УДИРДАМЖ

                                                                                           

АЗХУР номын их дэлгүүрээс та бүхэнд дараах үйлчилгээг санал болгож байна.

Үүнд:

  • Шинэ номын нээлт хийх
  • Уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах
  • Телевизийн нэвтрүүлэг болон  дүрс бичлэг хийх. 

 

Шинэ номын нээлт болон уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулахад бид дараах үйлчилгээг үзүүлнэ.

  • Үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг Азхур номын их дэлгүүрийн facebook хуудас болон цахим сайтаар дамжуулан олон нийтэд мэдээлнэ.
  • Үйл ажиллагааны онцлогт тохирсон орчны тохижилт, сандал, ширээ, хөгжим хэрэгсэл, бусад үйлчилгээгээр үнэ төлбөргүй хангана.
  • АЗХУР номын их дэлгүүрийн гарын бэлэг хүлээн авах зэрэг болно.
  • Үйл ажиллагаатай холбоотойгоор шаардлагатай тохиолдолд бид хамтран ажилладаг зохиолч, нэр хүндтэй хүмүүсийг урилгаар уулзалт, хэлэлцүүлэгт оролцуулах болно.

Эрхэм та үйл ажиллагаандаа зориулж дараах бэлтгэлийг хангаарай.

  • Нээлтийн үеэр ашиглах тайзны анонс  /90x140см/  2 ширхэг бэлтгэх.
  • Сайт болон facebook хуудаст байрлуулах сурталчилгааны эхийг 1 хоногийн өмнө өгөх.
  • Урьсан зочдод зориулсан хөнгөн зууш, ус ундаа, чихэр жимс бэлтгэх.