#УНШИЖ ӨГӨХ ӨДӨР - ДЭЛХИЙН НОМЫН ӨДӨР

2017 оны 4 сарын 23

2017.04.23. 10:00. ДЭЛХИЙН НОМЫН ӨДРӨӨР уншигчиддаа Аз хур номын их дэлгүүрээс мөн шинэхэн бэлэг барилаа. Бид өнөөдрөөс эхлэн УНШИЖ ӨГӨХ ӨДӨР хэмээх цоо шинэ үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд улс орондоо нэр хүндтэй, боловсрол мэдлэгийн төлөөлөл болсон эрхэм хүмүүсээр залуус хүүхдүүдэд ном уншуулан, сар бүр тогтмол хэрэгжүүлэх юм. Анхны өдрийн хүндэт зочноор БСШУС-ын Сайд Ж.Батсуурь уригдан ирж, залуус хүүхдүүддээ ЭРТНИЙ СУРГААЛИЙН ЗОХИОЛУУД номын хэсгээс уншиж өглөө. Мөн улсын хэмжээнд зарлагдаж буй ЭРТНИЙ СУРГААЛИАС СУРАЛЦАЯ эсээ бичлэгийн уралдаанд идэвхитэй оролцохыг уриалж, энэхүү бүтээлийг уншиж, судалсанаар бидний амьдрал, бидний хүмүүжил төлөвшилд ямар чухал ач холбогдолтой болохыг хэллээ.